2015-10-17

Флашийн том цоорхой засагдлаа, даруй шинэчлэх цаг боллоо

Bdfb08 adobe flash x800
Adobe компанийн Flash бүтээгдэхүүнд томоохон цоорхой гарч, түүгээр нь дамжин хакерууд компьютерыг нь бүхэлд нь гартаа оруулах боломжтой болоод байсан.
Энэ цоорхой Windows, Mac, Linux гээд гол үйлдлийн системүүдэд илэрсэн тул тун ноцтой байдал үүсээд байв.
Тиймээс олон веб броузерууд флашийг хязгаарлаж эхэлсэн ба зарим хэрэглэгчид флашийг бүрэн устгаж HTML5 зэрэг өөр стандартад шилжээд байсан юм.
Тэгвэл Adobe компани энэ цоорхойг зассан шинэ хувилбараа өчигдөр гаргалаа.
Хэрвээ та Флаш бүтээгдэхүүнийг ашигласан хэвээр байгаа бол даруй шинэчлэх цаг нь болжээ.
Adobe-ын санал болгож байгаа шинэ хувилбар нь 19.0.0.226.
Та ЭНЭ ХОЛБООСоор нэвтэрч өөрийн Флашийн одоогийн хувилбарыг шалгаж болно.
Хэрвээ дээр заасан 19.0.0.226 хувилбараас өмнөх хувилбар байвал ЭНЭ ХОЛБООСоор нэвтэрч шинэчлээрэй.

Эх сурвалж: ikon.mn

About Us

Recent

Random