Агуу их Кантын тухай
Германы сонгодог философыг үндэслэгч Иммануил Кант 1724 онд Пруссийн Кёнигсберг хотод төрж 1804 онд мөн тэндээ нас баржээ. Тэрээр Соён Гэгээрэл хийгээд романтизмын завсрын үед буюу Европ тив феодалын бурангуй ёсноос ангижирч байсан түүхэн үед амьдарч байсан юм.
Нэр хүнд бүхий Кёнигсбургийн их сургуулиа эцэг нь нас барсны улмаас орхисон Кант гэрийн багш хийж эхлэв. Чухам энэ үедээ 20 гаруйхан настай И.Кант “Түгээмэл жам ёсны түүх ба тэнгэрийн онол” (1755) ном бичиж анхдагч аварга том мананцараас үүссэн Нарны системийн үүслийн тухай таамаглал дэвшүүлсэн нь одоо ч гэсэн гайхашрал төрүүлдэг. Мөн И.Кант амьтны ертөнцийн гарал үүслийн ангилал буюу янз бүрийн амьтдыг боломжит гарал үүслээр нь ангилж үзэх оролдлого хийж байсан нь Ч.Дарвины хувьслын онолд тун ойртсон хэрэг юм. Тэр угаасаа л оюун ухаан нь задарсан хүн байжээ. Түүнээс хойш И.Кант Кёнигсбургийн Их Сургуульд л багшилсан юм. Өөр ямар ч ажил хийгээгүй. Чингэхдээ тэр цэвэр гүн ухааны талбарт ажиллах өөрийн зорилгыг ингэж тодорхойлсон:
1. Би юу мэдэж чадах вэ ? (метафизик);
2. Би юу хийх ёстой вэ ? (ёс суртахуун);
3. Би юунд найдахыг зориглох вэ ? (шашин);
Эндээс дараачийн дөрөв дэх зорилт гарч ирэх ба энэ нь: хүн гэж юу вэ ? гэсэн асуулт юм. И.Кант “ердөө” л энэ дөрвөн асуултад хариулах гэж амьдарсан юм. Тэгээд түүндээ хариулж чадсан бөгөөд тэр нь энэ байна:
1. Цэвэр оюун ухааны шүүмжлэл (1781) – гносеологи (эпистемологи)
2. Практик оюун ухааны шүүмжлэл (1788) – ёс зүй (этик)
3. Эрэгцүүлэх чадварын шүүмжлэл (1790) – гоо зүй
Насан туршийн бодол сэтгэлгээгээ хэдхэн жилийн дотор гарган бичсэн эдгээр бүтээл нь И.Кантыг XYIII зууны агуу их сэтгэгч, дэлхийн философи сэтгэлгээний ноён оргилийн нэг болгосон юм. И.Кант ажил хэрэгч германчууд ч гайхмаар чанд хатуу дэглэмээр ажиллаж өөрийгөө шахдаг байв. Иймээс тэр: “Sapere aude! буюу өөрийн оюун ухааныг ашиглах эр зоригтой бай” гэсэн Гэгээрлийн уриатай байв.
И.Кантын ёс зүйн сургаальд хүнийг: хүн бол үзэгдэл, хүн бол өөртөө байгаа юм гэсэн хоёр талаас нь авч үздэг. Эндээс И.Кант :”Шашин бол өөрийн агуулгаар ёс суртахуунаас юугаараа ч ялгагдахгүй” гэж дүгнэсэн байдаг.
Ингээд И.Кант:”Хэчнээн ч хамаагүй, юуны ч тухай хамаагүй эрэгцүүл, харин захирагд” гэсэн гаргалгаа хийжээ.
Гэгээрэл гэж юу вэ ? (Эссе)
Гэгээрэл бол хүн өөрийнхөө буруугаас болж оршин буй насанд хүрээгүй байдлаасаа гарч буй явдал юм. Насанд хүрээгүй байдал гэдэг нь өөр хэн нэгний удирдлагагүйгээр өөрийн бодол санааг ашиглах чадваргүй байхыг хэлж байна. Өөрийн буруугаас насанд хүрээгүй гэдэг нь бодол санаа дутсандаа биш, харин харин хэн нэгний удирдлагагүйгээр бодол санаагаа ашиглах шийдэмгий зан, эр зориг дутагдахыг хэлж байна. Sapere aude ! – өөрийн оюун ухааны ашиглах эр зоригтой бай ! энэ бол Гэгээрлийн гол уриа юм.
Залхуурал, хулчгар зан хоёр бол байгаль аль хэдийн бусдын удирдлагаас чөлөөлчихсөн атал хүмүүсийн нэн олонхи хэсэг бүхий л амьдралынхаа туршид насанд хүрэлгүй үлддэг тэрхүү шалтгаан мөн; чухам энэ шалтгааны улмаас бусад хүмүүс тэдний эрхийг замаас нь авч асрамжлагч болоход амархан байдаг. Тэгээд ч насанд хүрэхгүй байх нь нэн таатай байдаг ! Хэрэв надад миний өмнөөс сэтгэдэг ном байвал, хэрэв надад намайг орлодог оюун санааны номлогч байвал, мөн миний амьдрах хэв маягийг урьдчилан бичдэг эмч гэх мэтчилэн бүгд байвал надад өөрийгөө зовоох юу ч байхгүй.
Хэрэв би мөнгийг нь төлж чадаж байвал надад бодож сэтгэх шаардлага байхгүй; энэ уйтгартай ажлыг миний оронд өөр хүн хийнэ. Асар олон хүний (тэдний дунд бүх эрчүүд) насанд хүрэх явдлыг хүнд хэцүү төдийгүй, нэн аюултай, энэ бол асрамжлагчдын хийх ажил гэж үздэг. Харин тэрхүү асрамжлагчид нь олонхийг хянах дээд хяналтыг нэн дуртайяа хүлээн авдаг.
Үүнийхээ дараа эдгээр асрамжлагчид гэрийнхээ малуудыг номхчилж, өөрийн хариулж буй эдгээр хүлцэнгүй амьтдаа тэдний тусламжгүйгээр нэг ч алхам хийхээргүйгээр халамжлан хамгаалдаг, энэ бүхний дараа эдгээр амьтаддаа хэрэв тэд бие даан явахыг оролдвол ямар аюул занал учрахыг хэлж өгдөг. Үнэндээ бол энэ аюул нь тийм ч сүрхий биш юм, учир нь хэд хэд унасныхаа дараа хар аяндаа яваад сурчих эд л дээ; гэхдээ ийм нөхцөл байдал нь тэднийг шийдэмгий бус болгож, түүгээр айлгаж байдаг бөгөөд цаашдын оролдлогоос сэргийлж байдаг юм.
Ингээд тодорхой хүн бүр түүний хувьд бараг жам ёсны зүйл болсон насанд хүрээгүй төлөв байдлаас гарах нь маш хүнд байдаг. Энэ нь тэр ч байтугай тухайн хүнд их эвгүй, эхэнд үедээ тэрээр үнэхээр өөрийн оюун ухааныг ашиглах чадваргүй байдаг, учир нь түүнд хэзээ ч ийм оролдлого хийхийг зөвшөөрдөггүй байсан.
Дүрэм журам, томъёолол зэрэг нь ухаалаг хэрэглээний буюу чухамдаа өөрийн байгалийн өгөгдлийг буруугаар ашиглах механик зэвсэг бөгөөд байнга насанд хүрэхгүй байх дөнгө мөн. Түүнийг хаясан хүн ч гэсэн өчүүхэн төдий ангалаар нэн итгэлгүй алхам л хийж чадна, учир нь тэрээр ийм чөлөөт хөдөлгөөнд дадаагүй байдаг. Чухам ийм болохоор тун цөөхөн хүн л өөрийн сүнсийг боловсронгуй болгож, насанд хүрээгүй байдлаас салан гарч, итгэлтэй алхам хийж чаддаг юм.
Гэхдээ олон нийт эрх чөлөө олгомогц өөрөө өөрийгөө гэгээрүүлэх нь илүү боломжтой, тэр ч байтугай бараг гарцаагүй. Учир нь тэр үед олон нийтийн дээр тавигдсан асрамжлагчдын дундаас насанд хүрээгүйн дарлалыг өөрөөсөө таягдан хаяж, өөрийн давуу талын оюун ухааны үнэлгээний үзэл санааг эргэн тойрондоо тарааж, хүн бүрийг бие даан сэтгэхийг уриалагч бие даасан сэтгэгчид олддог юм.
Гэхдээ энэ болтол тэдний дарлал дор байсан олон нийтийг дараа нь хэрэв ямар ч гэгээрэл үйлдэх чадваргүй зарим асрамжлагчид буруу турхирвал тэднийг мөн энэ дарлалдаа үлдэхийг албадаж болдгийг санаж явах хэрэгтэй. Бий болгосон эзэн буюу бий болгосон өмнөх эзнээр нь хөөн мөрдөж өш хонзон авах урьдач бодол суулгах хортой. Энэ шалтгааны улмаас олон нийт гэгээрэлд зөвхөн шат дараалан хүрч болно.
Хувьсгалын тусламжтайгаар хувийн дарлал, ашиг завшаан хайгчид болон эрх мэдэлд дурлагсдын зүгээс ирэх дарлал мөлжлөгийг арилгаж болох ч хувьсгалын тусламжтайгаар бодол сэтгэлийн дүр төрхийн жинхэнэ шинэчлэлийг хэзээ ч хийж чадахгүй; шинэ урьдач бодол нь хуучны нэгэн адил ухаанаа алдсан олон нийтэд гай болно.
Үүний тулд зөвхөн эрх чөлөө шаардлагатай, чингэхдээ хамгийн энгүүн, чухамхүү бүхий л тохиолдолд өөрийн оюун ухааныг нийтийн өмнө ашиглах эрх чөлөө хэрэгтэй. Гэхдээ би бүх зүгээс битгий бод ! гэсэн дуу хоолой сонсож байна. Офицер: битгий бод, зөвхөн биелүүл гэж байна ! Сангийн яамны зөвлөх: битгий бод, зөвхөн төл гэж байна ! Санваартан: битгий бод, зөвхөн итгэ гэж байна ! (Энэ дэлхий дээр цорын ганц номлогч: юу ч хамаагүй, юуны ч тухай хамаагүй бод, харин захирагд гэж байна) Энд газар сайгүй эрх чөлөөг хязгаарлаж байна.
Гэхдээ ямар хязгаарлалт гэгээрэлд саад болдог вэ ? Ямар нь саад болдоггүй, харин ч дэм болдог вэ ? гэвэл: өөрийн оюун ухааныг нийтийн өмнө ашиглах нь ямагт чөлөөтэй байх ёстой, зөвхөн энэ л хүмүүст гэгээрэл өгч чадна гэж би хариулах байна.
Гэхдээ оюун ухаанаа хувьдаа ашиглах нь маш хязгаарлагдмал байх ёстой ба гэгээрлийн хөгжилд онцгой саад болохгүй байх ёстой. Оюун ухаанаа олон нийтэд ашиглана гэдгийг би хэн нэг эрдэмтэй хүн бүхий л уншигч олны өмнө хэрэгжүүлж буй тэр зүйлийг ойлгож байна. Харин оюун ухаанаа хувьдаа ашиглана гэдгийг би итгэн хүлээлгэж өгсөн иргэний албан тушаал буюу албыг хэрэгжүүлж байгааг ойлгож байна.
Нийгмийн ашиг сонирхлыг хөндсөн зарим ажилд нийгмийн аль нэг гишүүдийг идэвхигүй байлгаж байгаад Засгийн Газар зохиомол нэгдмэл байдлын тусламжтайгаар тэдгээрийг нийгмийн зорилгыг хэрэгжүүлэх буюу наад зах нь эдгээр зорилгыг устгуулчихгүй тогтоон барихад чиглүүлж байдаг тийм механизм хэрэгтэй. Энд мэдээж хэрэг шүүн хэлэлцэхийг зөвшөөрөхгүй, харин үг дуугүй захирагдах ёстой.
Гэхдээ үүний зэрэгцээ (нийгмийн) механизмын энэ хэсэг нь нийт нийгмийн, тэр ч байтугай дэлхийн иргэдийн нийгмийн гишүүн гэсэн утгатай бөгөөд энэ агуулгаар өөрийн бүтээлийн жинхэнэ утгаар олон нийт рүү хандсан эрдэмтэй хүн болно, ингээд тэр эрдэмтэй хүн нийгмийн идэвхигүй гишүүний хувьд түүнд даалгасан ажил хэрэгтээ хор хохирол учруулалгүйгээр шүүн хэлэлцэж мэдээж хэрэг болно.
Ухаандаа даргаасаа тушаал авсан офицер албан дээрээ энэхүү тушаалын зөв эсэх хийгээд ашигтай эсэх талаар цэцэрхвэл маш хөнөөлтэй явдал болно; тэр үг дуугүй тушаал биелүүлэх ёстой. Гэхдээ шударга ёсны үүднээс тэрээр эрдэмтэй хүний хувьд цэргийн албаны алдааны тухай шүүмжлэл хийх, үүнийгээ шүүн хэлэлцэх гэж өөрийн олон түмэнд санал болгохыг түүнд хориглож болохгүй.
Иргэн хүн тогтоосон хэмжээний татвар төлөхөөс татгалзаж болохгүй; тэр татвар төлөх үүрэгтэй, тэр ч байтугай татварыг муу санаагаар үгүйсгэвэл гүтгэлэг (бүх нийтийн эсэргүүцэл өдөөж болзошгүй учир) хийсэн хэргээр шийтгэл хүлээж ч болно. Гэхдээ энэ хүн энэ бүхнээс үл хамааран хэрэв эрдэмтэй хүний хувьд татвар төлөлт төгс биш буюу тэр ч байтугай шударга бус болох талаар өөрийн бодол санааг олон нийтийн өмнө илэрхийлэх нь түүний иргэний үүрэгтэй зөрчилдөхгүй.
Үүний нэг адил санваартан Бурхны хуулинд суралцаж буй шавь нартаа хийгээд мөргөлчдөд сүм хийдийнхээ бэлэгдлийн дагуу номлол унших үүрэгтэй, учир нь тэр ийм нөхцөлтэй бөгөөд ингэж зориулагдсан. Гэхдээ тэр эрдэмтэй хүний хувьд бүрэн эрх чөлөөтэй, сүм хийдийн бэлэгдэл дэх алдаа хийгээд шашин, сүм хийдийн ажил хэргийг илүү сайнаар явуулах өөрийн бүхий л санал бодлыг олон түмэнд мэдээлэх эрхтэй ч байж болно. Энд түүний сэтгэл санааг зовоох юм юу ч байхгүй. Үнэн хэрэг дээрээ тэр санваартны хувьд түүнд зааж өгсөн тэр зүйл нь өөрөө үзэмжээрээ сурахад чөлөөтэй биш харьцаанд байгаа тэр зүйлээ хэн нэгэн өөр хүний нэрээр биш, харин өөрийн хүслээр гарган илэрхийлэх ёстой юм.
Тэрээр ингэж хэлж болно: манай сүм ингэж ингэж сургадаг ба түүний гаргадаг үндэслэлүүд энэ байна. Тэр энэ тохиолдолд хэдийгээр бүрэн итгэл үнэмшилтэй өөрөө бичээгүй авч, мөргөлчдөд зориулан эдгээр үндэслэлээс бүхий л практик ашиг тусыг гарган авдаг, гэхдээ л тэр үүрэгтэй учраас номлох ёстой. Учир нь эдгээрт үнэн нуугдаж байгаа, ямар ч тохиолдолд эдгээрт дотоод шашинтай зөрчилдөх юу ч байх боломжгүй юм. Хэрэв тэр санваартан зөрчилдөх ямар нэг юм байгаа гэж үзэх ахул өөрийн албаа чин сэтгэлээсээ хашиж чадахгүй бөгөөд шашны цол хэргэмээ хураалгах ёстой.
Улмаар санваартан хүн оюун ухаанаа мөргөлчдийн өмнө ашиглах явдал бол түүнийг тухайлан хэрэглэсэн л хэрэг юм, учир нь эдгээр мөргөлчид бол хэдийгээр олон хүн цугласан байж болох ч зөвхөн нэг гэрийн хүмүүс юм. Чухам үүний улмаас тэрээр санваартны хувьд эрх чөлөөгүй, мөн эрх чөлөөтэй байж болохгүй, учир нь тэр бусдын даалгавар биелүүлж байдаг.
Харин эрдэмтэй хүний хувьд өөрийн бүтээлээр дамжуулан жинхэнэ олон түмэнтэй, чухамдаа бол дэлхийтэй ярьж, өөрийн оюун ухааныг олон түмний өмнө хэрэглэж байвал санваартан өөрийн оюун ухааныг хязгааргүй эрх чөлөөтэй хэрэглэж, өөрийн нэрийн өмнөөс ярьдаг юм.
Үнэн хэрэг дээрээ бол ард түмнийг асрамжлагчид (оюун ухааны зүйл дээр) өөрсдөө насан хүрээгүйчүүд байдаг гэж үзэх нь тэнэглэлийг мөнхжүүлсэн тэнэглэл мөн.
Гэхдээ лам нарыг төлөөлсөн хурал мэтийн ямар нэг нийгэмлэг, эсвэл нэр хүндтэй бүлэг (Голландад тэдгээрийг анги гэж нэрлэдэг) сүм хийдийн ямар нэг өөрчлөгдөшгүй бэлэгдлийг тогтоох тангараг тавин зүтгэх эрхтэй байж болно, тэд ийм маягаар өөрийн гишүүд бүрээс, улмаар ард түмнээс дээд асрамжлал олж авах, тэр ч байтугай түүнийгээ мөнхжүүлэх гэж байгаа бус уу ?
Би үүнийг огт боломжгүй гэж хэлж байна. Хүн төрөлхтнийг бүх үеийн туршид цаашдын гэгээрлээс ангид тогтоон барих зорилгоор хийсэн иймэрхүү төрлийн гэрээ нь дээд эрх мэдэл (энд эзэн хааныг хэлж байна-Орч.Х.Д.Г), рейхстаг хийгээд хамгийн тансаг энх тайванч гэрээ хэлэлцээгээр хийсэн байсан ч гэсэн туйлын утгаар хүчин төгөлдөр биш юм.
Ямар ч эрин үе өөрийн танин мэдэхүйг өргөтгөх боломжгүй (юуны өмнө нэн шаардлагатай), алдаанаас зайлсхийсэн, ерөөсөө гэгээрэлд урагшаа хөтөлж хүчрэхгүй тийм зүйлээ дараагийнхаа эрин үед амлах хийгээд үлдээхээр тангараглаж болохгүй. Энэ бол урагшлан дэвжих энэхүү хөдөлгөөнд угаасаа оршин буй анхдагч зориулалт бүхий хүний мөн чанарын эсрэг гэмт хэрэг болохсон билээ.
Ирээдүй үеийнхэн ч гэсэн хууль бусаар болон хорон санаагаар гаргасан ийм шийдвэрийг таягдан хаях бүрэн эрхтэй. Аль нэг ард түмэн ямар хууль гаргасны шалгуур нь энэ хуулийг ард түмэн өөртөө зориулж ийм хууль гаргасан эсэх тухай асуудалд байдаг.
Тэрээр тодорхой дэг журам бий болоход сайн сайхныг хүлээж буй мэт түр зуур үүнийг хүлээн зөвшөөрч болно. Энэ үед иргэн бүрт, юуны өмнө санваартан бүрт эрдэмтэй байдлаар олон нийтийн өмнө ярих эрх чөлөөг олгох хэрэгтэй, өөрөөр хэлбэл, өөрсдийн бүтээлд оршин буй дэг журмын дутагдалд хамаарах шүүмжлэл гаргаж, чингэхдээ бий болгосон дэг журам энэхүү ажил хэргийн мөн чанарыг үзэх үзэл бодлууд олон нийтэд тархаагүй, тийм сүрхий батлагдаагүй үед нь эрдэмтэй хүмүүс дуу хоолойгоо нэгтгэн (бүгдээрээ биш ч гэсэн), шашны байгууламжийг өөрчлөх талаар нэгэн дуугаар зөвшөөрсөн тэрхүү нийтлэгүүдийг өөрсдийн хамгаалалтад авах, гэхдээ хуучнаа дэмжихийг хүсч буй хүмүүст саад болохгүй гэсэн санал хаанд санал гаргах хэрэгтэй юм.
Гэхдээ ямар нэг тогтмол зүйлийг тойрсон, шашны тогтсон зүйлд олон нийтийн эргэлзээг төрүүлэхүйц хэний ч зүгээс шүүмжлэлд өртөхгүй гэрээ хэлэлцээр байгуулах нь огт зөвшөөрч болохгүй явдал бөгөөд энэ нь хүний нэг амьдралын хугацаанд байсан хэдий ч ингэснээрээ төгс төгөлдөрт тэмүүлэх хүн төрөлхтний хөдөлгөөнөөс цаг хугацааны зарим хэрчмийг үгүйсгэж, энэхүү цаг хугацааны хэрчмийг үр ашиггүй, улмаар ирээдүй үеийнхэнд хортой болгож байгаа юм.
Хүн өөрийн гэгээрлээ хувьдаа хойшлуулж болно, энэ тохиолдолд ч гэсэн мэдвэл зохих тэр асуудлуудаа тэр хэсэг хугацаанд л хойшлуулж байгаа юм. Гэхдээ өөртөө зориулсан, тэр тусмаа ирээдүй үеийн гэгээрлээс татгалзах явдал бол хүн төрөлхтний ариун эрхийг зөрчиж, гишгилж байгаа хэрэг мөн.
Гэхдээ ард түмэн өөрөө өөрийнхөө асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа бол ард түмний асуудлыг эзэн хаан шийдвэрлэх бүр ч бага эрхтэй юм. Түүний хууль тогтоох эрх мэдэл хааны хүсэл зоригт ард түмний бүх хүсэл зориг нэгдэж байдагт л оршдог.
Хэрэв хаан аливаа үнэн болон хуурамчаар боловсронгуй болгох явдлыг иргэний дэг журамтай зохицуулахыг л анхаардаг байгаа бол энэ нь тэрбээр албат нартаа өөрсдөө шийдэхийг зөвшөөрсөн хэрэг, өөрийн сүнсийг аврахад юу хэрэгтэйгээ хий гэсэн хэрэг: энэ нь түүнд хамаагүй юм; түүний ажил бол бусад хүн энэхүү авралаа хайхад нь хэн ч хажуугаас нь хүчээр саад хийхгүй байхыг харж хянах, мөн түүнд хүч хүрэхээрээ туслах явдал мөн.
Албатууд нь үзэл бодлынхоо учир начрыг олох гэж чадан ядан байгаа тэрхүү бүтээлүүдийг хянахыг Засгийн Газартаа даалгасан үедээ хаан энэ хэрэгт хутгалдан оролцож өөрийн агуу ихэд хохирол учруулдаг, түүнчлэн тэрээр үүнийг өөрийн үзэмжээр хийж, мөнөөх Caeser non est supra Grammaticos гэсэн шүүмжлэл дагуулахаар үл барам өөрийн улс дотроо үлдсэн бүх албатуудынхаа хувьд тусгай дарангуйлагч нарын оюун санааны харгис ёс тогтоож дээд эрх мэдлээ бүр ч илүү гутаадаг.
Хэрэв бид одоо гэгээрсэн зуунд амьдарч байгаа юу гэж асуувал үгүй гэж хариулах ёстой: харин бид гэгээрлийн зуунд амьдарч байгаа юм.
Өнөөгийн бүрэлдэн тогтсон нөхцөл байдалд хүмүүс нийтдээ шашны хэрэг явдлыг өөр хэн нэгний удирдлагагүйгээр өөрийн бодол санааг найдвартай бөгөөд сайтар ашиглаж чадах буюу ингэх төлөв байдалд ороход маш олон зүйл дутаж байна.
Гэхдээ л одоо бол энэ чиглэлээр боловсронгуй болох зам хүмүүст нээлттэй болж, гэгээрэлд хүрэх буюу хүмүүс өөрийн буруугаас оршин байгаа насанд хүрээгүй байдлаас гарах замд учрах саад тотгор улам бүр багассаар байна. Энэ утгаараа манай зуун бол гэгээрлийн зуун буюу Фридрихийн зуун юм.
Өөрийгөө сул дорой гэж үзээгүй, шашны ажил хэргийг хүмүүст тулган хүлээлгэхгүй байхыг өөрийн үүрэг гэж үздэг эзэн хаан бол тэдэнд энэ талын бүрэн эрх чөлөө олгож, тэр ч байтугай шашинд тэсгэлтэй ханддаг гэсэн бардам алдраасаа татгалзаж чаддаг, тийм хаан бол өөрөө гэгээрсэн байдаг бөгөөд хүн төрөлхтнийг насанд хүрээгүй байдлаас чөлөөлсөн, наад зах нь засгийн газрын асрамжийн тухай ярих үед сэтгэл зүрхтэй холбоотой ажил хэрэгт өөрийн оюун ухааныг ашиглах боломж хүн бүрт олгосон гэсэн талархал өөрийн үеийнхнээс хүртэж, хойч үеийнхэн түүнийг алдаршуулдаг юм.
Ийм хааны үед шашны нэр хүндтэй төлөөлөгчид албан үүрэгтээ хохирол учруулалгүйгээр эрдэмтэй хүний хувьд тэдний (сүм хийдийн) хүлээн зөвшөөрсөн бэлэгдлээс аль нэг талаар гажсан өөрийн дүгнэлт хийгээд үзэл бодлыг чөлөөтэй, ил тод хэлж болно; үүнийг албаны ямар нэг үүргээр хязгаарлагдаагүй дурын хүн бүр ч илүү ихээр хийж болно.
Эрх чөлөөний энэхүү сүнсийг түүнчлэн өөрийгөө буруу ойлгосон засгийн газрын зүгээс бий болгосон гадаад саад тотгортой тэмцэл хийхэд хүрсэн тэр газарт гаднаас нь тархааж болно. Ийм засгийн газрын өмнө эрх чөлөөнд нийгмийн амгалан тайван байдал хийгээд аюулгүй байдлын талаар санаа зовох зүйл байдаггүй гэдгийн жишээ нь энэ болно. Хэрэв хүмүүсийг харанхуй бүдүүлэг байдалд хэн ч санаатайгаар барихыг оролдохгүй бол хүмүүс харанхуй бүдүүлэг байдлаас өөрсдөө салан гарах чадвартай байдаг.
Би гэгээрлийн үндсэн агшин нь хүмүүс өөрсдийн буруугаас, голдуу шашны асуудлаар насанд хүрээгүй байдлаасаа гарах гэж буй явдал гэж тодорхойлсон, учир нь урлаг хийгээд шинжлэх ухааны талаар бол манай эрх баригчид албатуудаа асрамжлагчийн рольд тоглохыг хүсдэггүй юм. Түүнээс гадна шашны хэрэгт насанд хүрээгүй байх нь хамгийн хортой төдийгүй, мөн хамгийн шившигтэй явдал юм.
Гэхдээ шашны ажилд хэрэгт гэгээрэлд тус нэмэр болж буй төрийн тэргүүн бодол сэтгэлгээнийхээ дүрээр бүр ч цаашаа явдаг; тэрбээр өөрийн гаргасан хууль тогтоомжоор албат нартаа өөрийн оюун ухааныг олон нийтийн өмнө ашиглах хийгээд шилдэг сайн хууль тогтоомж бүрдүүлэх талаар бодол санаагаа илэрхийлэх, нэгэнт оршин буй хууль тогтоомжийг ил тод шүүмжлэхэд нь ямар ч аюул учруулдаггүй; бидэнд ийм гайхамшигтай жишээ бий, энэ талаар нэг ч хаан бидний эдүгээ хүндэтгэж буй тэр хүмүүсийг даван гарч байгаагүй юм.
Гэхдээ өөрийнхөө сүүдрээс айдаггүй, өөрөө гэгээрсэн, түүнийхээ хамт нийгмийн дэг журмыг хамгаалах сайтар сахилгажсан, олон хүнтэй арми бүхий чухам тэр хүн л бүгд найрамдах улсын хэлж зүрхлээгүй: юуны ч тухай, хэчнээн л бол хэчнээн шүүн хэлэлц, харин зөвхөн захирагд ! гэсэн зүйлийг хэлж чадна.
Ингэж энд хүний ажил явдлын хачирхалтай, хүлээж байгаагүй эргэлт гардаг бөгөөд эдгээрийг бүхэлд нь авч үзвэл угаасаа сонин хачин байдаг юм. Иргэний эрх чөлөөний ихэнхи хэсэг нь ард түмний эрх чөлөөний өмнө давуу талтай мэт санагддаг ба чингэхдээ түүний өмнө давшгүй саад тотгор учруулдаг. Үүний урвуугаар иргэний эрхийн бага хэмжээ нь ард түмний сүнсэнд бүхий л чадвараа дэлгэн үзүүлэх боломж олгодог.
Ингээд байгаль энэхүү хатуу бүрхэвч дээр хамгийн энхрийгээр санаа тавивал зохих, чухамдаа бол сэтгэлгээний эрх чөлөөнд тэмүүлэн дуудсан үр хөврөлийг бий болгосон юм, энэхүү үр хөврөл нь өөрөө ард түмний мэдрэхүйн дүр төрхөд нөлөөлж (үүний ачаар ард түмэн аажмаар эрх чөлөөний илүү их үйлдлийн чадвартай болдог), эцэст нь хүнтэй ашиг тустай харьцдаг гэж өөрийгөө үздэг засгийн газрын зарчмуудыг хүртэл хүний нэр төрд зохицсон машинаас илүү зүйл биш болгодог.
1784 оны 12 дугаар сар.
Орос хэлнээс орчуулсан: судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 10 дугаар сарын 09.