2015-10-30

Зэн Буддизмын мэргэн үгс

651233 zen wall x800

  • Ялахынхаа өмнөхөн хүслээ дарж чадах нь хамгийн агуу хүчирхэгийн шинж
  • Амьдралын зорилго бол аль болох залуугаараа, гэхдээ аль болох хожуу үхэх
  • Хэрвээ нам гүм байдлыг сайжруулахааргүй байвал дуугараад хэрэггүй
  • Хүчтэй нь саадыг давдаг, ухаантай нь бүх замыг туулдаг
  • Удаашрахаас бүү ай, зогсохоос ай
  • Тэнэг хүний жаргал нь ч тэнэг байдаг
  • Чи бүдэрч уналаа гээд энэ нь чи буруу замаар явж байна гэсэн үг биш
  • Юмсын гэрэлтэй талыг үргэлж харж бай, байхгүй бол бараан хэсгийг нь гэрэлттэл нь арчиж зүлгэ
  • Шүүмжилж байгаа болгон дайсан биш, магтаж байгаа бүхэн найз биш
  • Мэдэхгүй байхаас бүү ай, сурахгүй байхаас ай
  • Багш зөвхөн хаалга нээж өгдөг, цаашаа чи өөрөө явна
  • Амгалан тайван амьдар. Цаг нь болоход цэцэг өөрөө дэлгэрнэ
  • Дутагдалгүй найз гэж байхгүй, хэрвээ өө хайгаад эхэлбэл найзгүй хоцорно
  • Зөвхөн хаалгаа нээж өгсөн хүнийд зовлон зочилж ирдэг
  • Аялалд яваад ирсэн хүн бүр хэзээ ч өмнөх шигээ хэвээр байдаггүй
  • Ичиж улайдаг хүн муу санаатай байх боломжгүй
  • Мянган өдөр сүг байснаас нэг өдөр хүн шиг бай
  • Бодол санаа чинь тайван байгаа тэр газар бол чиний гэр орон
  • Уулыг нүүлгэх чадалтай хүн анх жижиг чулууг хөдөлгөхөөс эхэлсэн нь гарцаагүй
  • 20 жилийн өмнө мод тарих бол хамгийн тохиромжтой цаг. Дараагийн тохиромжтой цаг нь өнөөдөр.
  • Ikon.mn

About Us

Recent

Random