Энэ долоо хоногт кино сонирхогчдын хувьд яах аргагүй онцгой долоо хоног. Тэртээ 30 жилийн өмнө анх дэлгэцэнд гарч байсан “Ирээдүй рүү буцсан нь” уран сайхны киноны хоёрдугаар ангид гол дүрүүд 2015 онд ирж буйг харуулдаг.
Тэгвэл Google компани хүн бүрт “Цаг хугацаагаар аялах” боломж олгохоор шийджээ. Доктор Эммет Браунтай хамт цаг хугацаагаар аялахыг хүсдэг байсан хүмүүс өнөөдрөөс эхлэн Google Maps ашиглаад дэлгэцийнхээ цаанаас зарим газрууд өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдөж байсныг харах юм.
2007 оноос хойш жил бүр зургийг нь авч байсан хэд хэдэн гудамж, талбайг та хэрхэн өөрчлөгдөж байсныг хараарай. Google Maps-ийн буланд байдаг жижигхэн шар хүний оронд одоо доктор Браун харагддаг болжээ.
Та Дэлхийн худалдааны төв, 2014 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цэнгэлдэх хүрээлэн болон 2011 онд газар хөдлөлтийн улмаас Цунамид нэрвэгдсэн Японы Онагава зэрэг газруудыг харж болно.
Google Street View дэлхийн бүх улсад нэвтрээгүй, нэвтэрсэн ч зарим улсад дөнгөж одоо л үйл ажиллагаагаа эхэлж байгаа учир нийслэл Улаанбаатар хэрхэн өөрчлөгдсөнийг бид харж чадахгүй. Магадгүй хэдэн жилийн дараа болох юм.
Тэгэхээр DeLorean унаж 88 бээрийн хурд авч байхын оронд илүү аюулгүй, илүү хялбараар та дэлгэцийнхээ цаанаас виртуал орчинд цаг хугацаагаар аялаарай, амжилт хүсье.
Тэгэхээр DeLorean унаж 88 бээрийн хурд авч байхын оронд илүү аюулгүй, илүү хялбараар та дэлгэцийнхээ цаанаас виртуал орчинд цаг хугацаагаар аялаарай, амжилт хүсье.
Эх сурвалж: gogo.mn