2015-10-26

“Мастер Конг”-ын эзэнт улсын түүх

“Мастер Конг”-ын эзэнт улсын түүх
Бээжингийн их сургуулийн профессор Жонатан Войцел, Жеффрей Тоусен нарын Хятадын бизнесийн талаар зургаан сэдэвт багтаан энгийн ойлгомжтойгоор, хурдан хугацаанд цэгцтэй мэдээлэл авч болохоор бичсэн “ХЯТАДЫГ 1 ЦАГТ” номын хэсгээс уншигч та бүхэнд хүргэж  байна.



Нэгэн сэтгүүлч Уоррен Баффетаас, түүнийг яагаад Америкийн сахлын хутга үйлдвэрлэгч Gillette компанид хөрөнгө оруулах болсон талаар асуухад тэрээр “шөнө болгон намайг унтаж байх хойгуур дэлхийн өнцөг булан бүрд хүмүүсийн сахал ургаж л таараа” гэж хариулсан гэдэг.
Үүнтэй төстэй Хятадын нэгэн жишээ бол бэлэн гоймон үйлдвэрлэгч Мастер Конг(Хятадаар Канг Ши Фү гэж дууддаг) юм. Хятадад өнөөдөр 1.3 тэрбум хэрэглэгч байна. Тэд орой унтаад өглөө босоход ходоод нь хонхолзож байна гэдэгт огтхон ч эргэлзээд хэрэггүй. Эдгээр хэрэглэгчдийн ихэнх нь нэг аяга гоймон олж идэхээр гардаг. Хятад хүн бэлэн гоймон иднэ гэдэг нь дэлхийн татах хүч 9.78 ньютон гэдэг шиг байгалийн тогтсон хууль биш ч гэлээ үүнтэй бараг адилхан ойлголт билээ.
1992 онд Тайвань гаралтай ах дүү Вэй, Таньжинь хотод анх Мастер Конг компанийг байгуулжээ. Ингээд тэд гадна талдаа бондгордуу тогоочийн зурагтай, хямд үнэтэй бэлэн гоймон үйлдвэрлэж эхлэв. Хэрэв хэрэглэгчийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тухай сонсъё гэвэл үүнээс илүү энгийн түүх олдохгүй.
Та ердөө л бэлэн хоол үйлдвэрлээд түгээнэ. Хэрэглэгчид таны бүтээгдэхүүнийг аваад дээрээс нь халуун ус нэмээд л идчихнэ. Тэгээд л болоо. Энэ бизнесийг үүнээс илүүгээр яаж л тайлбарлах билээ. Гэхдээ энд ганц сонирхолтой зүйл гэвэл “компани бэлэн хоол үйлдвэрлээд хэр амжилт гаргах бол?” гэдэг асуулт. ЭйСиНелсон (ACNielsen) компанийн хийсэн мэдэгдлийн дагуу бол бэлэн гоймонгийн зах зээлийн хэмжээ нийт 15.4 тэрбум ам.доллараар хэмжигддэг юм байна.
Мастер Конгийн тусгай бүтээгдэхүүн. Чанасан гахайн хавиргатай бэлэн гоймон.
Мастер Конгийн тусгай бүтээгдэхүүн.  Гахайн чанасан хавиргатай бэлэн гоймон.
Мастер Конг энэ зах зээлийн 56 хувийг эзэлдэг. Мастер Конг компанийн толгойТингий Холдинг компани өнөөдрийн зах зээл дээр 16.9 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. 2011 онд зах зээлийн судалгаа хийдэг ТиЭнЭс (TNS) компани Мастер Конг-ыг Хятадын хамгийн эрхэм брендийн жагсаалтад хоёрт явж байна гэжээ. Сони бренд бол Хятадын хамгийн эрхэм брендэд тооцогдог бөгөөд удахгүй Мастер Конг Сони брендийг буулгаж, нэгт бичигдэхээр байна.
Тингий компани хэрэглээний бүтээгдэхүүний бусад төрөлд ч идэвхтэй ажилладаг. 1996 онд тэд ус ундааны бизнест хөл тавьж, 2007 он гэхэд Хятадын ус ундааны зах зээлд тэргүүлэгч болж чадсан.
…Өнгөрсөн жил Тингий Холдинг компани ПепсиКо (PepsiCo)-той Пепси компанийн согтууруулах ундаанаас бусад төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, савлаж, түгээх онцгой гэрээ байгуулан стратегийн түншлэл тогтоосон.
Эдгээр бүтээгдэхүүнүүд Хятадын хэрэглэгчдийн хувьд шинэ зүйл биш юм. Хятадууд хэдэн зуун жилийн турш дэлгүүрээс, хоолны газраас цай, гоймон худалдан авч л байсан. Мастер Конг тэдэнд харин стандарт хангасан, чанартай бүтээгдэхүүнийг хямд үнээр санал болгосон. Хятадын хэрэглээний бүтээгдэхүүний зах зээлд амжилт олсон компаниуд бүгд үүнтэй адил түүхтэй байдаг.
… Хятадын дундаж хэрэглэгчид тийм ч их мөнгөгүй учраас үнийн хувьд ихэд мэдрэмжтэй байдаг. Хятадын хэрэглээний зах зээл дээрх ихэнх компаниуд “мөнгөний үнэ цэнэд тохируулсан” энгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч ажилласан учраас амжилтад хүрч, улмаар чадах чинээгээрээ хурдан томорч чадсан…

youngreader.mn

About Us

Recent

Random