IKON.MN
Өчигдөр анх удаа Blackberry компани өөрийн Андроид системтэй ухаалаг гар утасаа Blackberry Priv нэрийн дор Их Британий зах зээлд гаргахаар урьдчилсан захиалга авч эхэллээ.
Өөрийн бие даасан Blackberry OS нь өрсөлдөөнд ялагдаж нэг хэсэгтээ үйлдвэрлэлээ зогсоож дотоод зохион байгуулалтандаа анхаарч байсан компани ийнхүү өөр системтэй бүтээгдэхүүн гаргаж байна.
Энэ утас нь Blackberry-гийн нэрийн хуудас болсон физик гарны товчлуурыг оруулж өгчээ.
5.4 инчийн QHD дэлгэц, Snapdragon 808 чип, 3,410 mAh багтаамжтай зай, 3GB RAM, 3GB өргөтгөх боломжтой флаш санах ой гээд үзүүлэлтүүд нь нэлээд сайн болсон байна.
Blackberry компаниас гаргасан видео танилцуулгаас илүү ихийг мэдэх боломжтой.
Эх сурвалж: ikon.mn