2015-10-22

Google төлбөртэй Youtube үйлчилгээгээ гаргах гэж байна

7982a7 youtube red x800
YouTube онлайн видео үйлчилгээний төлбөртэй хувилбарыг Google гаргах болсноо зарласан байна. Ингэснээр түүний эцэг компани Alphabet нь онлайн энтертайнмэнт  үйлчилгээнээс орлого олдог болж, Netflix зэрэг бусад ижил үйлчилгээнүүдтэй өрсөлдөхөөр боллоо.
Шинэ үйчилгээг YouTube Red хэмээн нэрлэж байгаа ба сарын $9.99-ийн үнэтэйгээр аравдугаар сарын 28-нд эхлэх гэж байна.
Үнэгүй үздэг видеогоо үнэтэй үздэг болох хоёр шалтгаан нь нэгд, ямар ч сурталчилгаа гарахгүй, хоёрт, дуртай видеогоо төхөөрөмж дээрээ оффлайн хадгалж үзэх боломжтой.
Үүнтэй цуг YouTube Music хэмээх үйлчилгээг бас давхар нээж байгаагаа зарласан байна. Учир нь хөгжмийн салбарынхан сурталчилгаанаас орлого олдог загвартай одоогийн бизнесээс төдийлөн их ашиг олж чадахгүй байгаа тул төлбөртэй хувилбарт гол тоглогч нь байх гэнэ.
Үүнээс гадна олон шинэ боломжоор баялаг байх тул YouTube Red-д мөнгө төлсөндөө хэрэглэгчид нь харамсахгүй байх болно хэмээн тус компанийхан баталж байна.

Эх сурвалж: ikon.mn

About Us

Recent

Random