2015-10-13

Apple компанийн анхны 10+1 СОНСОХ ХУВИЛБАРТАЙ

Дэлхийн олонх компаниудаас ялгаатай нь Apple-ийн нэрний араас Стив Жобс гэдэг нэр дагалддаг. Учир нь энгийн л нэг технологийн компанийг дэлхийд данстай, түүхэнд бичигдэх алдарт хүргэж чадсан хүн нь энэ эрхэм.
Ажлаасаа таашаал авах цорын ганц арга бол өөрийгөө агуу зүйл хийж байна гэдэгт итгэх. Ингэж итгэхийн тулд хийж байгаа зүйлдээ дуртай байх хэрэгтэй -Стив Жобс
Магадгүй тийм ч учраас зөвхөн энэ онд түүнд зориулсан баримтат болон намтарчилсан хоёр дэлгэцийн бүтээл кино театруудад гарч байна. Тийм л учраас Жобсын тухай ном хамгийн их борлуулалттай номын жагсаалтад оржээ.


Гэхдээ Жобс энэ бүхнийг ганцаараа хийгээгүй гэдгийг санах хэрэгтэй. Өнөөдрийн Apple-ийг бүтээхийн тулд Жобс хамгийн чадварлаг, хамгийн авьяастай хүмүүсээр багаа бүрдүүлсэнд гол хүчин зүйл нь оршиж байна. 
Тэгэхээр Жобс агуу удирдагч байсан гэдгийг харуулж буйгаас биш Жобс бүхнийг ганцаараа хийсэн гэдгийг илэрхийлэхгүй. Харин анхны арван ажилтан одоо хаана байгаа бол? Тэдний хэдийг нь өнөөдөр бид таньж байна вэ?
10. Гери Мартин компанийн тайлан тооцоог хариуцдаг, нэг үгээр нягтлан бодогч
Зүүн гар талаас гурав дахь нь Гери Мартин
Apple амжилтад хүрээгүй эхний жилүүдэд энэ залуу бүх л тайлан тооцоог хариуцаж ажилладаг байжээ. 1983 оныг хүртэл нягтлан бодогчийн орон тоог бөглөж байсан бөгөөд тухайн жил сансрын аялал зохион байгуулахаар үйл ажиллагаа явуулж байсан Starstruck компанид ажилд орсон аж.
Ингээд үүнээс хойш хэд хэдэн компанид санхүү хариуцсан захирлын алба хүртэл хашиж яваад өдгөө LeoNovus компанийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж байна.
9. Шерри Ливингстон буюу Apple-ийн анхны захирлын баруун гар
Магадгүй Ливингстон энэ материалуудыг цэгцэлж байсан байх
Компанийн хамгийн анхны нарийн бичиг. Бичиг цаасны ажлыг цэгцлэх үндсэн ажилтай энэ эмэгтэйг Майкл Скотт анх ажилд авсан бөгөөд нарийн бичгийн албыг хаших хэдий ч Apple-ийн эхний жилүүдэд хийхгүй ажил байхгүй байсан талаар тэрээр хожим дурсчээ.

8. Крис Эспиноса ахлах сургуульд байхдаа Apple-д цагийн ажил хийж байжээ
Ахлах сургуулийн сурагч байхдаа буюу дөнгөж 14 настайдаа Крис Apple-д анх ажилд оржээ. Тодруулбал Apple компани дөнгөж Жобсын гэрийн грашт байх үед ажилд орсон аж. Компанийн найм дахь ажилтан Крис одоо ч компанидаа ажилласаар байгаа бөгөөд Xcode, Applescript, MAC OS зэрэг төслүүд дээр ажиллаж байсан юм байна.
7. Майкл Скотти буюу жинхэнэ Захирал
Скотт өөрөө өөртөө компанийн долоо дахь ажилтан гэсэн цолыг өгчээ. Үнэндээ тэр гурав, дөрөв бүр нэгдүгээр ажилтан гэж хэлүүлж ч болох байлаа. Компанийн анхны захирлын албыг хашсан тэрээр Британийн алдарт цуврал Жеймс Бонд 007-оор өөрийгөө төсөөлөн долоо гэдэг тоог сонгосон аж.
Apple-д 250,000 ам. долларын санхүүжилт олгосон Майк Марккала Скоттыг компанийн захирлаар томилсон юм. Харин 1983 оноос эхлэн Starstruck-ийг удирдаж байсан Скотт өдгөө үнэт чулууны мэргэжилтэн болжээ.
6. Ренди Виггинтон технологийн салбарын “тэнүүлч”

Компанийн зургаа дахь ажилтан Ренди Apple-аас гадна өөр олон технологийн компанид ажиллажээ. BASIC хэлийг дахин бичиж Apple II компьютерт тохирох үйлдлийн систем гаргах ажил хийсэн Виггинтон компаниас гараад eBay, Google, Square гээд өөр олон компанид ажиллаж байсан аж.


5. Род Холт Apple II-ыг бүтээхэд үнэмлэхүй хувь нэмэр оруулжээ
Macintosh-ын 30 жилийн ойн баярын үеэр. 2014 он
Apple II-ыг бүтээж байхдаа Род компанийн ахлах инженерийн үүргийг гүйцэтгэж байжээ. Ингээд компьютерын цахилгаан тэжээлийг тухайн үед байгаагүйгээр шийдэж, дөрвөн ч зохиогчийн эрх авсан аж. Гэвч Холтын өөрийнх нь хэлснээр Apple II-с зургаан жилийн дараа компани шинэчлэл нэрийн дор түүнийг орон тооны цомхтголд оруулжээ.
4. Билл Фернандез хоёр Стивийн дараа орсон анхны ажилтан
Билл Фернандез Купертиногийн ахлах сургуульд байхдаа анх Жобстой танилцжээ. Үүгээр зогсохгүй Стив Возниакийн хөрш, түүнтэй найз байсан учраас компанийн нэг хэсэг болсонд гайхах зүйлгүй. Хоёр Стив Apple-ийн үйл ажиллагааг дөнгөж эхэлж байхдаа Фернандезийг анхны ажилтнаараа авч байжээ. Тэрбээр 1993 оныг хүртэл Apple-д ажиллаад Ingres гэдэг компанид ажилд орсон юм байна.
3. Майк Марккалла мөнгөтэй залуу
Apple-ийн анхны хөрөнгө оруулалт болох 250,000 ам. долларыг өгсөн энэ хүн компанийн хоёр дахь захирал болж байжээ. Хөрөнгө оруулалтынхаа хариуд хувьцааны 30 хувийг ч эзэмших болсон байна.
30 настайдаа саятан болсон нэгэн
Бизнес төлөвлөгөө хэрхэн гаргах, компанийн үйл ажиллагааг хэрхэн үргэлжлүүлэх, анхны захирлыг ажилд авах, Стив Возниакыг HP-д биш Apple ажиллахыг ятгах гээд хийгээгүй ажил түүнд үгүй.
Марккала Intel-ийн анхны ажилтнуудын нэг бөгөөд хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргах үед буюу дөнгөж 30 настайдаа саятан болсон нэгэн юм. Тухайн үед түүний Apple-д оруулсан 250,000 ам. долларын хөрөнгө оруулалт нийт хөрөнгийнх нь 10 хувьд ч хүрэхгүй мөнгө байсан аж.
Энэ эрхэм 1997 оныг хүртэл буюу Жобсыг компанид эргэн орохтой зэрэгцэн Apple-с холбоогоо тасалсан гэдэг. Харин үүнээс хойш тэрээр хэд хэдэн гарааны бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулж, Санта Кларагийн Их сургуульд Марккала төвийг байгуулах ажилд мөнгө хандивласан аж.
2. Стив Жобсыг хашраахын тулд хоёр дахь ажилтан гэсэн цолыг өгчээ
Компаниас халагдаж, Pixar-ыг удирдаж байгаад гал цогтойгоор эргэн Apple-д ирсэн Жобсын тухай нуршилгүй түүний хэлсэн нэг эшлэлийг хүргэхээр шийдлээ: Ажил гэдэг хүний амьдралд маш том байр суурь эзэлдэг. Тиймээс ажлаасаа таашаал авах цорын ганц арга бол өөрийгөө агуу зүйл хийж байна гэдэгт итгэх. Ингэж итгэхийн тулд хийж байгаа зүйлдээ дуртай байх хэрэгтэй. Хэрвээ чи дуртай зүйлээ олохгүй олохгүй бол хайгаад л бай. Битгий зохицно, болчихно гэж сэтгэ. Цаг нь болохоор, тэр таашаал өгөх ажлаа олмогц чи зүрх сэтгэлээрээ мэдэрнэ.
1. Стив Возниак буюу техникийн мэргэжилтэн
Возниак золтой л Apple-ийг орхичхоогүй. Apple-ийн анхны хоёр компьютерыг бүтээх ажлыг нугалсан түүнд Hewlett Packard компани ажлын санал тавьсан хэдий ч Возниак зөв сонголт хийжээ.
Нэмэлт: Хэдэн тэрбумыг 800 ам. доллароор сольсон эрхэм
Роналд Вейн гэх эрхэм Apple-ийн анхын ажилтнуудын нэг бөгөөд ердөө 12 өдөр ажиллаад гарахаар шийджээ.
Тухайн үед Роналд Вейн 40 гарч явсан эр болсон байхад хоёр Стив дөнгөж 20 хүрч байв. Ингээд компанийн хувьцааны 10 хувийг эзэмшиж байсан Роналд Вейн 800 ам. доллароор өөрийнхөө хувьцааг зарсан бөгөөд дараа нь эргэж буцахгүй гэсэн гэрээнд гарын үсэг зурснаар нэмж 1500 ам. доллар авч байжээ.
Хэрвээ түүний арван хувийн хувьцаа яг өнөөдөр байсан бол 74,1 тэрбум ам. доллароор үнэлэгдэх байв. Харин Роналд өөрөө “Зүгээр л би өөр зүйл хийхийг хүссэн учраас, зүгээр л Apple миний үлдсэн амьдралаа өнгөрүүлэх газар биш учраас би гарах шийдвэр хүрсэн юм. Гэхдээ та нар бодоод үзвэл би юу ч алдаагүй. Тухайн үеийн 2300 ам. долларыг өнөөдрийн инфляцаар бодож үзвэл 9700 ам. доллартой тэнцэнэ. Гэтэл ердөө 12 өдөр ажиллаад 9700 ам. доллар авна гэдэг өнөөдөр ч гэсэн боломжийн санал биз дээ” гэжээ. 
Эх сурвалж: gogo.mn

About Us

Recent

Random