2015-10-26

Та энтрепренер болоход бэлэн үү?

Та энтрепренер болоход бэлэн үү?

Нэг үеэ бодвол энтрепренер хэмээх ойлголт нэлээд газар авч олон хүнд хүрч чадлаа. Үүний үр дүнд өөрийн бизнес санаагаа хөгжүүлж, амжилттай стартапкомпани босгох хүсэл эрмэлзэлтэй залуусын тоо ч дагаад нэмэгдэж эхлэв. Гэвч энтрепренер хэмээх ойлголтыг авах, энтрепренер болох 2 нь өөрөө тусдаа асуудал. Хангалттай хэмжээний ойлголтыг авсан хэмээн та өөрийгөө үзэж байгаа бол  одооноос өөрийгөө энтрепренер болоход бэлэн байгаа эсэхийг нэг шалгаад үзээрэй.


Дараах асуултуудын хариулт нь таныг энтрепренер болоход бэлэн байгаа эсэхийг тодорхойлох болно.

Асуулт 1: Танд туйлын хүсэл байна уу?
Энтрепренерүүд мэдээж хорвоо ертөнц дээр болж буй зүйлсээс ямарваа нэг нууцыг илрүүлсэн анхдагчид байдаг. Питер Тейл өөрийн “0-ээс 1 рүү тэмүүлэх нь” номдооанхдагчуудыг ямагт аливаа зүйлийн туйл нь байдаг хэмээн тайлбарласан. Энгийнээр бол тэд нэг бол гоц ухаантан үгүй болон усан тэнэг хэмээн тодорхойлогддог. Анхдагчуудыг бусдаас ялгадаг цорын ганц зүйл бол туйлын хүсэл. Тэдэнд ямар нэгэн туйлын хүсэл байдаг бөгөөд түүгээрээ хөтлөгдөж, өдөөгдөж ямар нэгэн зүйлийг хийж байдаг. Тэгвэл таныг хөтлөх туйлын хүсэл танд байна уу?
Асуулт 2: Та тууштай байж чадах уу?
Билл Гейтс Харвардыг орхиод л тэрбумтан болох замналдаа ороогүй түүний энэ бүх амжилт бүр багаас нь эхлэлтэй. 1968 онд Билл Гейтсийн сурдаг байсан дунд сургууль компьютерын лабораторитой болсон цагаас эхлэн тэрээр компьютерт татагдаж эхэлсэн. Хүүхэд ахуй насандаа Билл Гейтс компьютерын ард маш их цагийг зарцуулж дунджаар өдөрт хамгийн доод тал нь 8 цагийг өнгөрөөдөг байлаа.Харвардын их сургуулиас хөөгдөх үед програм бичин компьютерын ард өнгөрөөсөн түүний цаг аль хэдийнээ 10,000 цагийг давсан байв. Энэ бол туйлын хүсэлдээ дуртай мөн тууштай байсны хамгийн тод жишээ. Та үнэхээр хийхийг хүсэж буй зүйлдээ тууштай байж чадах уу? гэдгээ ахин нэг бодож үзээрэй.
Асуулт 3: Тулгарах эрсдлүүдтэй нүүр тулахад бэлэн байна уу?
Paypalын үүсгэн байгуулагчдын нэг Кэн Хоуэри өөрийн өндөр цалинтай банкны ажлаа орхин 1/3-д ч хүрэхгүй бага цалинтайгаар Paypal-ын эгнээнд нэгдсэн байдаг. Түүнд туйлын хүсэл мөн тууштай байдал аль аль нь байсан ч нэмээд өөрийн эрсдэлийг даах зориг байсан. Ихэнх сайхан санаа өвөртөлж ихийг бүтээхийг хүссэн залуус тулгарч болох эрсдэлтэй нүүр тулахаас эмээн хойш суудаг. Харин тантайнүүр тулах эрсдэлүүд нь таныг айлгаж, зүрхийг тань мохоож байна уу?
Асуулт 4: Хүсэж байгаа үр дүн тань аз жаргал уу? эсвэл мөнгө үү? 
Эцэст нь амжилттай энтрепренерүүд өөрийг нь аз жаргалтай болгодог зүйлсийг тууштай хийснээр амжилтад хүрсэн байдаг. Элон Маск, Марк Зукерберг, Стив Жобс, Билл Гейтс нар бүгд ялгаагүй зөвхөн аз жаргалынхаа хойноос л явсан. Туйлын хүсэл, тууштай байдал болон эрсдэлийг даван туулсан зоригийн тань үр дүн таныг мөн бусдыг аз жаргалтай болгоно гэсэн хүлээлтийг бий болгож байна уу? эсвэл зүгээр л энэ бүхэн танд их хэмжээний мөнгө авчирна гэсэн хүлээлтийг бий болгож байна уу? Та заавал хүчээр үр дүн нь аз жаргалтай болгох зүйл хэмээн хариулах албагүй. Таны хийж буй зүйл мөнгөний төлөө бол та зүгээр л агуу  энтрепренер биш харин агуу бизнесмен юм.

Аз жаргалынхаа төлөө эхний 3 асуултад тийм хэмээн хариулсан бол та өөрийгөө энтрепренер болоход сэтгэл зүйн хувьд бэлэн болжээ хэмээн дүгнээрэй. Гэвч энэ бол ердөө эхлэл. Учир нь явцын дунд таныг жинхэнэ энтрепренер мөн үү биш  үү? гэдгийг тань шалгах маш олон асуулт гарч ирэх болно.
АГУУ ЭНТРЕПРЕНЕР БОЛОХ УРТ АЯЛАЛД ТАНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ. :)

youngreader.mn

About Us

Recent

Random