2015-10-05

BIG DATA гэж юу вэ?

C4c294 big data x800
Сүүлийн үед BIG DATA хэмээх нэр томьёо ихээхэн ашиглагдах болсон. Тиймээс энэ тухай тайлбар болон зарим тоо баримтуудыг хүргэж байна.
BIG DATA бол том хэмжээтэй дататай харьцах тухай цогц ойлголт. Өөрөөр хэлбэл уламжлалт дата боловсруулах системүүдийн хэрээс хэтэрсэн асар том хэмжээний дата, түүнтэй холбоотой бүх ойлголтуудыг нэгтгэсэн концепци юм.
Үүнд датаг шинжлэх, олж авах, боловсруулах, хайлт хийх, хуваалцах, түгээх, хадгалах, дамжуулах, визуалчлах, нууцлал зэрэг ойлголтууд багтана.
Яагаад ийм шинэ нэр томьёо гарч ирснийг ойлгохын тулд дараах баримтуудыг харахад хангалттай.

  • Датаны багтаамж, хэмжээ эрс нэмэгдсэн. Сүүлийн хоёр жилд үүссэн датаны хэмжээ түүнээс өмнөх хүн төрөлхтний түүхийнхээ туршид бий болгосон датанаас илүү гараад байна.
  • Датаны өсөлт маш их эрчимтэй явагдаж байгаа ба 2020 он гэхэд манай дэлхийн хүн бүр, секунд тутамд 1.7 мегабайт дата үүсгэж байх гэнэ.
  • Тэр үед өнөөгийн дижитал ертөнцийн нийт дата 4.4 Зеттабайтаас 44 Зеттабайт буюу 44 их наяд Гигабайт болж нэмэгдэнэ.
  • Бид секунд бүрт шинэ дата үүсгэж байдаг. Жишээ нь бид секунд бүрт 40,000 хайлт хийдэг (зөвхөн Google), ингэснээр жилд 1.2 их наяд хайлтад хүрч байгаа юм.
  • 2015 оны наймдугаар сард, анх удаа 1 тэрбум хүн нэг өдөр Фэйсбүүкт орсон байна.
  • Фэйсбүүк хэрэглэгчид минут тутамд дунджаар 31.25 сая мессэж илгээж, 2.77 сая видео үзэж байна.
  • Видео болон фото контентын хэрэглээ үсрэнгүй нэмэгдэж YouTube сүлжээнд минут бүрт 300 цагийн видео бичлэг нэмэгдэж байна.
  • 2015 оны дүнгээр, дэлхий дээр 1 их наяд фото зураг үүсгэгдэн, тэдний олон тэрбум нь онлайн сүлжээнд тавигдаж байна2017 онд нийт фотоны 80 хувь нь ухаалаг утсаар үүсгэгдэх болно.
  • Энэ жил 1.4 тэрбум ухаалаг гар утас үйлдвэрлэгдэж зах зээлд хүрсэн ба тэдгээр нь бүгд бүх төрлийн дата бүрдүүлэх мэдрэгчүүдтэй гарч байна. Үүнд хэрэглэгчийн өөрийн гараар үүсгэх датаг тооцоогүй болно.
  • 2020 онд 6.1 тэрбум ухаалаг гар утасны хэрэглэгч манай дэлхий дээр бий болно.
  • Ирэх таван жилийн хугацаанд манай дэлхий дээр 50 тэрбум ухаалаг төхөөрөмж бий болж төрөл бүрийн дата цуглуулах, шинжлэх, дамжуулах үүрэгтэй ажиллах болно.
  • 2020 онд бүх датаны гуравны нэг нь Клоуд орчинд хадгалагдана.
  • Төвлөрсөн биш (distributed) тооцоолох арга бодит хэрэглээ болно. Google-ын нэг хайлтын хүсэлтэнд 0.2 секундээс богино хугацаанд хариу өгөхийн тулд 1,000 компьютер зэрэг боловсруулалт хийдэг.
  • Ийм тооцоолох аргад зориулагдсан нээлттэй эхийн Hadoop програмын эрэлт жил бүр 58 хувь нэмэгдэж 2020 он гэхэд $1 тэрбумын зах зээлтэй болохоор байна.
  • Big Data-г зөв ашигласнаар өнөөдрийн эрүүлийг хамгаалах салбар жилд $300 саяыг хэмнэх боломжтой. Энэ нь эрэгтэй, эмэгтэй, хүүхэд зэрэг хүн бүрийн эрүүл мэндийн зардлыг жилд $1,000-аар бууруулсантай дүйцэхээр байна.
  • Цагаан Ордон одоогоор нийт $200 саяыг Big Data төслүүдэд оруулаад байна.
  • Өнөөдрийн байдлаар үүсч байгаа нийт датаны дөнгөж 0.5 хувь нь боловсруулагдаад байгаа нь энэ шинэ салбар хэр их ирээдүйтэйг харуулж байна.

Эх сурвалж: ikon.mn

About Us

Recent

Random