2015-10-17

IBM Хятадын засгийн газарт эх кодоо үзүүлэхийг зөвшөөрлөө

62d47f ibm x800 
IBM корпораци хэд хэдэн бүтээгдэхүүнийхээ програмын эх кодыг Хятадын засгийн газарт дэлгэж үзүүлэхийг зөвшөөрсөн тухай Wall Street Journal-д мэдээлжээ.
Хятадын зах зээлд том байр суурьтай энэ компани дараагийн том алхамаа хийхийн тулд эрх баригчдын итгэлийг олж авахыг зорьж байгаа бололтой.
Сүүлийн жилүүдэд Хятадын эрх баригчид мэдээллийн технологийн бүтээгдэхүүнүүдийн эх кодыг сонирхох нь нэмэгдсэн ба энэ шаардлага нь ихэвчлэн АНУ-ын компаниудад чиглэж байгаа. Тэгвэл үүнийг хүлээн зөвшөөрсөн анхны компани нь IBM болж байна.
Хятадын тал тэднийг тагнуулын зорилготой, гэдрэг мэдээлэл дамжуулдаг нууц гарцтай (backdoor) бүтээгдсэн байхаас болгоомжилдог.
IBM-ын эх кодыг шалгах ажиллагаа өндөр нууцлалтай өрөөнд хийгдэх ба эх кодыг хуулж авах эрхгүй, зөвхөн газар дээр нь анализ хийгдэх юм байна.
Гэхдээ энэ ажиллагааг практик ач холбогдлоос илүү билэгдлийн чанартай зүйл гэж үзэх хүмүүс байгаа юм.

Эх сурвалж: ikon.mn

About Us

Recent

Random