2015-10-19

Хакерууд Siri, Google Now дуу хоолойн удирдлагыг ашиглан нэвтрэх арга нээжээ

8a128e hey siri x800
iOS9-ийн нэг шинэ боломж бол дуу хоолойгоор утасаа удирдах Siri функцыг зөвхөн нэг үг хэлээд идэвхжүүлэх боломж.
Утсандаа хандаад “Hey Siri” гэж хэлэхэд утас таны цааш хэлэх үгийг чагнаж командыг биелүүлэх горимонд ордог. Ингэхдээ General-> Siri хэсэгт орж ийм болгох тохиргоог хийнэ.
Андроид системд ч бас Google Now гэсэн ийм функц бий. Түүний түлхүүр үг нь “OK Google”.
Тэгвэл саяхан Францын засгийн газрын агентлаг ANSSI-гийн хоёр мэргэжилтэн радио долгион ашиглан Siri, Google Now-гаар гар утсанд зайнаас нэвтрэх боломжийг нээжээ.
Ингэж нэвтрэх боломжтой утас нь зөвхөн дээр дурдсан Siri, Google Now-г дуу хоолойгоор идэвхжүүлэх тохиргоотой, мөн чихэвч, микрофон залгаатай байх ёстой гэнэ.
Чихэвчний утсыг тэд антенн болгон ашиглаж цахилгаан соронзон долгион илгээхэд микрофон хүлээж авч, утасны үйлдлийн систем түүнийг дуу хоолой гэж ойлгоод командыг нь биелүүлэх горимд шилжих юм.
Ингэж юу хүссэн хүсэлтийг нь биелүүлэх горимд орсны дараа дуудлага хийх, мессэж илгээх, аюултай вэб сайт руу нэвтрэх, сошиал сүлжээнд пост хийх гэх мэт үйлдлүүд хийж болно.
Тиймээс сонсох горимыг нь идэвхитэй байлгаад, чихэвч зүүж орхисон утсан дээр таны оролцоогүй ямар нэг үйлдэл хийгдээд эхэлбэл энэ нь халдлага болж байна гэсэн үг юм.
Гэхдээ ингэж хакдахын тулд тусгай радио төхөөрөмж байх хэрэгтэй ба халдах утаснаас 2-18 метр зайтай байх гэнэ. Зай нь радио долгионы чадал, антенны хэмжээнээс хамаарна.
Гэхдээ бодит байдал дээр ингэж халдлага хийх нь өртөг өндөртэй, нөхцөл нь бүрдэх боломж ч бага гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Технологийн дэвшил болгон араасаа сүүдэр дагуулдагийн нэг жишээ энэ юм.

Эх сурвалж: ikon.mn

About Us

Recent

Random