2015-10-17

Hendo 2.0 нисдэг хавтанг 21-нд танилцуулна

Ирээдүй рүү буцсан нь уран сайхны киног та үзсэн бол ягаан өнгөтэй нисдэг хавтан хамгийн түрүүнд санаанд бууна гэдэг итгэлтэй байна. Тэгвэл өнгөрсөн жилээс хэд хэдэн газар “жинхэнэ” нисдэг хавтан бүтээх ажлаа эхлүүлж, ялангуяа Hendo хавтан хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татсан.


Харин одоо та энэ сарын 21-ний өдөр буюу Марти Мкфлай ирээдүйд ирдэг өдөр Hendo хавтангийн шинэ загварыг харах нь. Өнгөрсөн жил Hendo нисдэг хавтанг бүтээгчид Kickstarter дээр хуудас үүсгэж олон нийтээс 510,000 ам. долларын санхүүжилт босгож байв.
Түүнчлэн Hendo хавтан дэлхийн анхны агаарт хөвдөг хавтан болсон юм. Гэхдээ дурын гадаргуу дээр явахгүй зөвхөн тусгайлан бэлтгэсэн цахилгаан соронзон орон бүхий талбай дээр л явах учир бага зэрэг учир дутагдалтай.

Харин Hendo 2.0 загвар илүү скейтбоардтой төстэй загвартай болсон бөгөөд 36 инчийн урттай, 10 инчийн зузаантай болжээ. Үүгээр зогсохгүй бүтээгчид нь энэ хавтан анхны загвараас илүү унахад хялбар болсон гэж тодорхойлсон байна.
Эх сурвалж: gogo.mn

About Us

Recent

Random