Таньд хааяа нуугдсан фолдер юмуу файлаа хайж олох амаргүй үе тулгардаг уу? Тэгвэл та доорх аргаар хялбархан олж болох юм. (win 7)
1. Зүүн доод булан дахь Start товчийг дарна. Хайх нүдэнд cmd гэж бичээд ENTER дарж нээнэ. Эсвэл cmd гэж бичихэд хайлтаар cmd гэж илэрсэнийг дарж нээнэ. (cmd нь тушаалын мөр буюу цонх юм)
Дараа нь гарч ирсэн хар цонх буюу тушаалын мөрөнд доорх коммандыг бичнэ.
Коммандыг бичихдээ g: үсэг дээр анхаарах хэрэгтэй. Энэ нь флашыг тэмдэглэсэн үсэг юм. Миний хувьд флаш диск маань компьютерт g: үсгээр танигдсан байгаа учраас g: гэж бичсэн. Та флаш дискийнхээ танигдсан үсгийг орлуулж бичих хэрэгтэй. Өөрийнхөө флаш дискнийхээ үсгийг мэдэхдээ My computers -руу ороход Removable disk (G:) гэсэн хэсэгт хашилтан дотор байгаа.
g:\ үсгийг мэдэх өөр нэг арга нь флашаа холбоход баруун доод хэсэгт гардаг флашны зураг дээр дарж мэдэж болно.
Одоо үсгээ мэдсэн бол хар цонх буюу тушаалын мөрөндөө дараах коммандыг бичээрэй. Бичихдээ флашныхаа үсгийг орлуулж бичихээ бүү мартаарай.
attrib -h -r -s /s /d g:\*.*
Бичихэд төвөгтэй байвал та дээрх коммандыг Copy-дож аваад тушаалын мөрөндөө курсораа тавьж байгаад хулганыхаа баруун товчийг дарж Paste -ийг сонгож хуулж тавьж болно. Курсораа гүйлгэж g: үсгийг устгаад өөрийнхөөрөө сольж бичээрэй.
Дахин хэлэхэд та флаш дискнийхээ үсгийг өөрийнхөөрөө солихоо мартуузай.
Одоо Enter дарна.
Одоо флаш дискрүүгээ орж файлаа шалгаж үзээрэй.
italk.mn