Техник, технологийн хөгжил болон мэдээллийн хэт их урсгалаас болж өнөө үеийн залуусын дунд анхаарлаа төвлөрүүлэх чадвар маш дутмаг болсон. Анхаарал төвлөрөл муу байх нь аливаа зүйлд дутуу дулимаг хандах, алдаа гаргах үндэс болдог. Тиймээс анхаарлыг тань сарниулах зүйлсээс түрхэн ч гэсэн зайлс хийж анхаарлаа бүрэн төвлөрүүлэхэд тань туслах дараах зөвлөмжүүдийг танд хүргэж байна.
- Хоолоо зөвхөн ширээн дээрээ сууж ид. Глюкоз таны оюун ухааныг төвлөрүүлэхэд тусална.
- Шаардлагагүй үед утсаа унтраа. Ихэнх утасны дуудлага тийм ч чухал бус байдаг.
- Сайн сандалтай болж ав. Энэ бол дарга нар хямд сандал дээр суудаггүй шалтгаан.
- Цагаа зохицуул мөн өөрийгөө 1 цагт хэр их зүйл хийж чадаж байгаа олж мэд.
- Бүх зүйлийг унтраа тэдгээрийг үнэхээр хэрэглээгүй л бол.
- Ширээгээ цэвэрлэ бүгдийг нь.
- Чихэвчээ зүүгээд сонгодог хөгжим эсвэл төвлөрөхөд тань тусалдаг хөгжмийг сонс. Маш сайн аргуудын нэг шүү.
- Жагсаалт гарга. Маш товчхон.
- Өөрийгөө шагна. Хэрэв чи төвлөрч чадаж байвал өөрөөрөө бахархах хэрэгтэй.
- Ирээдүйн зорилгынхоо зургийг буулга. Өглөө бүр ажилдаа явахаасаа өмнө түүнийг харж бай.
- Тэжээвэр амьтантай бол. Тэд чамайг төвлөрөхөд чинь тусална.
Анхаарлаа төвлөрүүлж, төвлөрч сурахад тань туслах дээрх зөвлөгөөг өдөр тутамдаа дагаж хэвшхийг танд зөвлөе. Аливаад төвлөрч чадах нь бусдаасаа нэг алхам түрүүнд байх үндэс болно.
АМЖИЛТ ХҮСЬЕ
youngreader.mn