2015-10-17

Toyota Kikai загвартай танилц

Энэ сарын сүүлээр болон Токиогийн авто үзэсгэлэнд Японы автомашин үйлдвэрлэгчид олон сонирхолтой бүтээлээ танилцуулна. Тэгвэл энэ удаад Toyota компанийн бүтээсэн Kikai загварыг сонирхуулъя.


Токио хотын соёл ямар ч орны жуулчдын амыг ангайлгах увдистай. Сонин содон, өөр хаана ч байхгүй хувцас өмссөн хүмүүс гудамжаар явж, роботууд тулалдах жишээний. Тийм ч учраас хоёр жилд нэг удаа зохиогддог Токиогийн авто үзэсгэлэн яах аргагүй технологийн дэвшлийг агуулсан, ирээдүйн машинуудаар өнгө нэмдэг.
Toyota компанийн танилцуулах гурван хүний суудалтай Kikkai загвар доторх зорчигчдоо хамгаалах, зурагддаггүй гангаар хийсэн бүхээгтэй бол машины хөдөлгүүр болон бусад бүх эд анги бараг “хувцасгүй” аж.
Жолооч машины яг голд нь сууж жолоодох бөгөөд доторх загвар нь яг л дээр үеийн онгоцны нисгэгчийн бүхээг шиг, аналог заалттай. Гэхдээ hybrid хөдөлгүүртэй энэ машины тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй учир Токиогийн авто үзэсгэлэн болтол хүлээх хэрэгтэй болох нь.
Эх сурвалж: gogo.mn

About Us

Recent

Random