2015-10-28

“Internet Of Things” гэж юу вэ? Түүний тухай баримтууд

0b591b iot x800
“Internet of Things” (IoT) хэмээх ойлголтын тухай сүүлийн үед ярих нь нэмэгдэж байна. IoT нь интернэтэд холбоотой төхөөрөмж, биет болгоныг хэлдэг нэгдсэн ойлголт. Жишээ нь ухаалаг бугуйн цаг, зүүдэг төхөөрөмжүүдээс эхлээд хөргөгч зэрэг гэр ахуйн төхөөрөмжүүд ч байж болно.
Эдгээр нь өөрийнхөө ажиллагааны хүрээнд мэдээлэл бүрдүүлж түүнийгээ интернэтээр дамжуулснаар Big Data үүсгэх нөхцлийг бүрдүүлэх юм.
Ухаалаг, интернэтэд холбоотой төхөөрөмжүүд нь хүмүүсийн амьдралыг өөрчлөөд эхэлсэн бөгөөд бизнесийн өрсөлдөөнд чухал хүчин зүйл болоод байна.
Энэ салбар хэрхэн түргэн хөгжиж байгаа болон бидний амьдралд хэрхэн нөлөөлж эхэлсэн талаар дараах баримтуудыг хүргэж байна.
  • Өнөөдөр нийт хүн амын ихэнх нь буюу 87 хувь нь IoT-гийн тухай огт сонсоогүй байна
  • Банкны ATM машинуудыг хамгийн анхны IoT төхөөрөмж гэж үздэг ба бүр 1974 оноос онлайн холболттой болжээ.
  • Бүр 2008 онд дэлхий даяар Интернэтэд холбоотой төхөөрөмжүүдийн тоо, холбоотой хүмүүсийн тооноос илүү гарчээ.
  • Зөвхөн энэ онд 4.9 тэрбум холбоотой төхөөрөмж шинээр нэмэгдэнэ.
  • Зарим тооцоогоор 2020 онд Интернэтэд холбоотой төхөөрөмжүүдийн тоо 50 тэрбумаас илүү гарах гэнэ.
  • 2015 онд 1.4 тэрбум ухаалаг гар утас зах зээлд гарах бол 2020 онд манай дэлхий 6.1 тэрбум ухаалаг гар утасны хэрэглэгчтэй болно.
  • IoT нь бидний гэрт байгаа төхөөрөмж бүрийг удахгүй интернэтэд холбох юм. Үүнийг урьдчилж харсан Google тасалгааны ухаалаг дулаан тохируулагч үйлдвэрлэдэг Nest Labs компанийг $3.2 тэрбумаар авсан бол Samsung компани мөн ижил төрлийн SmartThings компанийг $200 саяар аваад байна.
  • 2020 онд 250 сая орчим автомашин Интернэтэд холбоотой болох ба машин дотрох цоо шинэ үйлчилгээнүүд, автомат жолоодлогыг бий болгоно.
  • 2015 онд зүүдэг төхөөрөмжийн зах зээл дэлхий дахинд 223 хувь өснө. Үүнд Fitbit компани 4.4 сая ухаалаг бугуйвч зэрэг бүтээгдэхүүн зарах бол Apple 3.6 сая Apple Watch зарахаар байна.
  • Интернэтэд холбоотой хувцасны эрин эхэлж байна. Estimates компаний тооцоогоор 2020 онд 10.2 сая ухаалаг хувцас зарагдах гэнэ. Энэ тоо 2013 онд дөнгөж 140 мянга байсан юм.
  • Өнөөдөр RFID (Radio Frequency Identification) буюу объектуудын байршлыг дамжуулах төхөөрөмжийн зах зээл $11.1 тэрбумд хүрээд байна. 2020 онд энэ нь $21.9 тэрбумд хүрнэ гэж тооцоолж байгаа.
  • Machine-to-machine (M2M) холболттой төхөөрөмжийн тоо энэ оны эхэнд 5 тэрбум байсан бол 2024 онд 27 тэрбумд хүрэхээр байна. Үүний 21 хувийг Хятад, 20 хувийг АНУ эзлэх юм.
  • General Electric компанийн үзэж байгаагаар IoT салбар ирэх хорин жилд дэлхийн Дотоодын Нийт Бүтээгдэхүүнийг $10-$15 их наядаар нэмэгдүүлэх гэнэ.
Эх сурвалж: ikon.mn

About Us

Recent

Random