2015-10-17

Цаасан онгоцны “цонхоор” харах арга бий

Цаасан онгоцонд бэхэлдэг, алсын удирдлагатай хөдөлгүүр бүтээгч PowerUp компани өнгөрсөн шөнө тун сонирхолтой бүтээгдэхүүнээ танилцууллаа. Одоо хэрэглэгчид онгоцонд зөвхөн хөдөлгүүр биш, нэмэлт камер залгаж болох нь.
 

PowerUp FPV буюу анхдагч биеэс харах гэж нэрлэсэн энэ камерын ачаар та ухаалаг утас руугаа дүрсийг нь шууд дамжуулан харж болох аж. Камераас гадна Google Cardboard-тай адил зүүдэг картон бий.
Энэ хоёрыг нийлүүлээд та яг л онгоцныхоо урд суусан мэт бүхнийг харах аж. Онгоц 90 метрийн зайд Wi-Fi сүлжээ ашиглан дүрс дамжуулах бөгөөд 31 км цагийн хурдтай нисэж чадна. 
Энэ нь яг ийм хурдаар Wi-Fi сүлжээнээс гарах хугацаа 10 секунд гэсэн үг юм. Төхөөрөмжид бэхэлсэн батарей 10 минутын турш тасралтгүй нисэх чадалтай, хийж байгаа бичлэг нь MicroSD карт руу хуулагдаж байх аж.

PowerUp FPV төхөөрөмж арван нэгдүгээр сард Kickstarter дээр хуудас үүсгэх бөгөөд эхний үнэ 200 ам. доллароос эхлэх юм байна.
Эх сурвалж: gogo.mn

About Us

Recent

Random