Сарын $9.99 үнэтэй YouTube Red үйлчилгээ өнөөдрөөс зах зээлд нэвтэрч байна. Энэ үйлчилгээнд нэгдсэнээр хэрэглэгч ямар ч сурталчилгаагүйгээр YouTube дээр байгаа бүх видеог үзэхээс гадна төхөөрөмж дээрээ хадгалж сүлжээгүй (offline) орчинд үзэж болно. Мөн гар утасны аппликэшн нь арын горимонд (background) ажиллах тул бусад Spotify, Apple Music зэрэг стриминг үйлчилгээнүүд шиг өөр юм хийнгээ дуу хөгжмийг нь сонсож болно гэсэн үг.
Одоохондоо YouTube дээр байгаа видеонуудыг үзэх бол ирэх оноос зөвхөн төлбөртэй үйлчилгээний хэрэглэгчдэд үзүүлдэг оригиналь контентуудтай болно.
Хэдийгээр төлбөртэй хэдий ч эхний нэг сар нь үнэгүй юм байна. Тиймээс та YouTube.com/Red хаягаар ороод бүртгүүлсний дараа 30 хоног үнэгүй хэрэглэж үзэх боломжтой. Гэхдээ энэ үед төлбөрийн картны мэдээлэл шаардах юм. Хоёр дахь сараас эхлэн хэрвээ үргэлжлүүлэхийг хүсвэл төлбөрөө картнаас нь сар бүр суутгаад явах юм.
Төлбөрийн хувьд дэсктоп болон Android хувилбарын төлбөр ижил сард $9.99 байх бол iOS төхөөрөмжтэй хэрэглэгчдээс нэмэлт $3 авах гэнэ.
Харин монголын хэрэглэгчдийн хувьд ашиглах боломжгүй юм.
Эх сурвалж: ikon.mn